ЭЗС-ийн сайт руу буцах   Нvvр хуудас arrow Мэргэжлийн хичээлЇЇд arrow Хичээлvvдийн тодорхойлолт arrow Математик -II-MAEC102 Wednesday, 22 May 2013
Санал асуулга
Yндсэн цэс
Нvvр хуудас
Тэнхимийн танилцуулга
Багш нарын танилцуулга
Шинэ ном
Сургалтын тєлєвлєгєє
Онлайн лекц
Сургалтын материал
Мэргэжлийн хичээлЇЇд
Олон улсын хурал
Эрдэм шинжилгээ, судалгаа
Статистик
Members: 1156
News: 165
Web Links: 0
Туслах цэс
Багшийн программ
Оюутны программ
Системд нэвтрэх





Нууц їгээ мартсан уу?
   
Математик -II-MAEC102

Хичээлийн тодорхойлолт

1. Хичээлийн индекс: MAEC102

2. Хичээлийн багц: 3 кредит

3. Судлах улирал: II улирал

 

4. Урьд нь үзсэн байх хичээлийн нэр индекс: MAEC 101

5. Хичээлийн зорилго: Дээд математикийн үндсэн ойлголтууд, арга аппаратыг эзэмшүүлэх, эдийн засгийн ахисан түвшний микро-онол, үйлдвэрлэлийн шинжилгээ, статистик, үйлдлийн шинжилгээ хичээлүүдийг цаашид судлахад зайлшгүй шаардлагатай математикийн үндсэн аппаратыг, арга мэдлэгийг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.

 

6. Хичээлийн товч агуулга:

Энэ хичээлээр интеграл тоолол бүлэгт тодорхойгүй интеграл, интегралчлах үндсэн аргууд, рацианаль бутархайг интегралчлах, зарим иррациональ функцийг интегралчлах, тригнометрийн функцийг интегралчлах, тодорхой интегралын тодорхойлолт, тодорхой интегралын үндсэн чанарууд, Ньютон-Лейбницийн томъёо, тодорхой интегралыг бодох аргууд, тодорхой интегралыг геометр хэрэглээ, тодорхой интегралын эдийн засгийн хэрэглээ, өргөтгөсөн интегралууд гэсэн эдгээр ухагдахуунуудыг судална.

Олон хувьсагчийн функц бүлэгт тодорхойлогдох муж, геометр дүрслэл, олон хувьсагчийн функцийн хязгаар, тасралтгүй чанар, 1-р эрэмбийн тухайн уламжлалууд, функцийн бүтэн дифференциал, түүнийг ойролцоо тоололд хэрэглэх, тухайн уламжлалын эдийн засгийн хэрэглээ, дээд эрэмбийн уламжлал, дифференциалууд, олон хувьсагчийн функцийн Тейлорын томъёо, олон хувьсагчийн функцийн экстремум, экстремум байх зайлшгүй ба хүрэлцээтэй нөхцлүүд, хамгийн бага квадратын арга, нөхцөлт экстремумын бодлого, лагранжийн дүрэм, экстремум бодлогын эдийн засгийн хэрэглээ, цувааны онол бүлэгт тоон цуваа, цуваа нийлэх шинжүүд, зэрэгт цуваа зэргийг судална.

Ердийн дифференциал тэгшитгэл бүлэгт хувьсагч нь ялгагдах 1-р эрэмбийн тэгшитгэл, нэгэн төрлийн тэгшитгэл, шугаман тэгшитгэл, бүтэн дифференциалт тэгшитгэл, 1-р эрэмбийн тэгшитгэл, кошийн бодлого, дээд эрэмбийн дифференциал тэгшитгэл, тогтмол коэффициенттой дээд эрэмбийн нэгэн төрлийн шугаман дифференциал тэгшитгэлийг бодох, 2-р эрэмбийн шугаман тэгшитгэл, тогтмолыг хувиргах арга, дифференциал тэгшитгэлийн систем, дифференциал тэгшитгэлийн эдийн засгийн хэрэглээ зэргийг судална.

Бүлэг бүрийн хувьд эдийн засгийн агуулга бүхий жишээ бодлогуудтай танилцуулах ба практикийн хичээл дээр жишээ бодлогуудыг бодуулах болно.

7.
Хичээлээр эзэмших мэдлэг чадвар: Эдийн засгийн зарим асуудлуудыг математик аргын тусламжтайгаар задлан шинжлэх арга барилд суралцахаас гадна хялбар загваруудыг зохиож бодох чадвартай болно.

8. Үнэлгээ: Хичээлийн явцад 2 удаа явцын шалгалт /9-р долоо хоног, 15-р долоо хоног/ авах бөгөөд тус бүр нь 25 оноотой. Явцын шалгалтыг цөөн оюутанд зориулж дахин авахгүй. Идэвхийн оноо 5, ирцийн оноо 10, бие дааж хийх ангийн ажлын оноо10, улирлын эцсийн шалгалт нь 50 оноотой байна. Хэрэв оюутан нийт хичээлийн 1/3-ээс дээш хичээлд суугаагүй бол уг хичээлийн кредитийг биелүүлсэнд тооцохгүй.

9. Ашиглах ном, сурах бичиг:

· А. Мекей, Н. Ёндон ба бусад, Дээд математик, Улаанбаатар, 1980

· Р.Энхбат ба бусад, “Эдийн засгийн математик, бодлогын хураамж” УБ 2012

· В. П.Демидович “Математичиский анализ” Москва, 1991

· John E. Rowcroft. “Mathematical economics an integrated aproach” 1994

· Knut Sydsaeter. “Mathematics for economic analysis” 1994

· Эдийн засгийн математикийн тестийн эмхэтгэл, 2004

 
Их уншигдсан мэдээлэл
Сvvлд нэмэгдсэн мэдээлэл